“Коронавируст (ковид-19) халдварын үед хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалтын зар

Сургалтын хэлбэр:  Цахим сургалт

Сургалтын хугацаа: Нийслэлийн харьяа ЭМБ-ууд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны                              өдрийн 14:00 цаг

                                      ХХЭМБ-ууд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14:00 цаг

Нийт хугацаа:           110 минут

ZOOM хаяг:                    5450313777

Үндэслэл:

            Дэлхий даяар тархаад байгаа Коронавируст (КОВИД-19) халдварын цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагууд бүхий л нөөц боломжоо дайчилан ажиллаж байгаа боловч эмнэлгийн орны хүртээмжгүй байдал, хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. 2021 оны 08 дугаар сарын байдлаар Монгол улсад Коронавируст (КОВИД-19) халдвараар өвчлөгсдийн 20 гаруй хувь нь 18-аас доош насны хүүхдүүд эзэлж байгаа ба нийт өвчилсөн хүүхдийн дотор Коронавируст (КОВИД-19) халдварын эсрэг дархлаажуулалтанд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэд 60 орчим хувийг эзэлж, удалгүй цэцэрлэг, сургуулийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан дээрх халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна.

            Энэ үед эрүүл мэндийн салбарын зүгээс өөрсдийн бэлэн байдлыг хангах, нөөц боломжоо дайчлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэгч бүх шатны эмч нар болоод бусад мэргэжлийн эмч нарын хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдэнд эмчилгээ, оношилгоо, эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийн удирдамжийг мөрдүүлэн хэвшүүлэх сургалтыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна.

Зорилго:

            Коронавируст (КОВИД-19) халдварын үед хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажилладаг өрх, дүүрэг, сувилал, хувийн хэвшлийн эмч нарын Коронавируст (КОВИД-19) халдвартай хүүхдийг зөв үнэлэн, эрэмбэлэх, яаралтай тусламж үзүүлэх, эмчилгээ, асаргаа хийх  мэдлэгийг дээшлүүлэх.

Хамрах хүрээ:

            Сургалтад 9 дүүргийн өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, хүүхдийн сэргээн засах төв, хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны чанарын менежер.

Зохион байгуулагч:

-       Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Хамтран ажиллах байгууллага:

-       ЭХЭМҮТ

-       9 дүүргийн ЭМТ

-       143 өрхийн ЭМТ

-       Тосгоны ЭМТ

-       Хүүхдийн сэргээн засах төвүүд

-       ХХЭМБ

 Хүрэх үр дүн:

            Коронавируст (КОВИД-19) халдварын үед хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэгч бүх шатны эмч нарын мэдлэг, ур чадвар дээшилснээр эмнэлгийн орны хүртээмжгүй, хүний нөөцийн хомсдолтой үед хүүхдийг гэрийн болон бусад эрүүл мэндийн байгууллагын хяналтанд авч, эмчилгээнд хамруулан, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг зөв эрэмбэлэн ангилж, яаралтай тусламж үзүүлж, хүндрэлээс сэрийлснээр хүүхдийн өвчлөл эндэгдлийн түвшин буурна. 

 СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР 

Цаг

Сэдэв

Хугацаа

Багшийн нэр

09:00-09:10

Ковид-19 халдвартай хүүхдийн эмнэлзүй

10 мин

Т.Болормаа, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал

Ч.Дуламрагчаа, ЭМТҮЧА-ны чанарын менежер

09:10-09:30

Эрт сэрэмжлүүлгийн үнэлгээ

20 мин

Б.Энхтайван, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч

09:30-09:50

Ковид-19 халдвартай хүүхдийн эмчилгээ

20 мин

Р.Батсолонго, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч

О.Солонго, Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч

09:50-10:10

Хүчилтөрөгч эмчилгээ, тээвэрлэлтийн аюулгүй байдал

20 мин

А.Оюунчимэг, ЭМТҮЧА-ны дарга

         

 

Бусад мэдээ