2021.08.25
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:
1. Хүний нөөц, хөгжлийн албаны дарга
2. Бичиг хэргийн эрхлэгч
3. Хүний нөөцийн ажилтан
4. Нян судлалын эмч /Бактериологич эмч /Эмнэл зүйн эмгэг судлаач эмч/
5. Клиник био химийн эмч
6. Лаборант
7. Эмчилгээний сувилагч /Өдрийн эмчилгээний сувилагч/
8. Дотрын эмч
9. Мэдрэлийн эмч
10. Хөнгөвчлөх эмчилгээний эмч
11. Эх барих эмэгтэйчүүдийн эмч
12. Нөхөн үржихүйн ерөнхий зохицуулагч
13. Мэс заслын сувилагч
Дамбадаржаад байрлах Салбар амбулатори 2-т:
1. Эх барих эмэгтэйчүүдийн эмч
2. Эх баригч бага эмч
Дамбадаржаад байрлах Сувиллын газарт:
1. Хөдөлгөөн засалч
2. Дотрын эмч
Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:
- Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Намтар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808