Тавигдах болзол, шаардлага:
·төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
·зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
·зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
·Төрийн албан хаагчийн анкет;
·Иргэний үнэмлэхийн хуулбар;
·Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
·Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
·Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
·Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
·Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
·Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
·Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
·Хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагаас 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл
·Хүлээн авах хаяг: Манай байгууллагын хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн засаг захиргааны III байр.
·Цахим шуудангаар: ubhd@emg.ub.gov.mn
·Холбоо барих утас: 77990101-6