“Сэлбэ” Нэгдсэн эмнэлэгт  томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдалтай танилцаж 100 ор дэлгэлээ.

       Нийслэлийн Засаг даргын Зөвлөх Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Б.Батцоож нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Сэлбэ” Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
      Үүний хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/435 дугаар тушаалын дагуу тус дүүргийн 13 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон “Сэлбэ” Нэгдсэн эмнэлэгт  томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх 100 орыг өнөөдрөөс дэлгэн ажиллуулахаар “Хүүхдийн тасаг”-ийг шинээр нээж буй үйл ажиллагаанд оролцож, хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдалтай танилцлаа.

     Мөн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой уулзалт хийж,  тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

 

 

 

 

Бусад мэдээ