Энэ оны 02-р сарын 23-наас эхлэн Монгол Улс “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вакцинд хамруулж эхэлсэн. Харин 3-р сарын 10-наас эхлэн 50-64 насныхныг дархлаажуулах ажил өрнөж, нийтдээ 20,414 хүнийг хамруулаад байна.Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд 3-р сарын 31-ний өдөр дархлаажуулалтын байнгын есөн цэгээр 17 багийн 158 ажилтан ажиллаж, 2699 хүнийг дархлаажуулжээ. Дүүргийн хэмжээнд энэ хугацаанд нийтдээ 60,223 хүн Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна