БЗД-ийн Эрүүл мэндийн төвөөс БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай халдваргүйтгэлийн төхөөрөмж буюу автомаск нэг ширхэг, нэг удаагийн амны хаалт 1000 ширхэг, бээлий 500 хос, хамгаалалтын нүдний шил 90, нэг удаагийн халаад 60 ширхэг, спирт, гар ариутгагч, салфетка, ариутгалын бодис зэргийг хандивласан юм.
Мөн COVID-19 вирусын эсрэг биет илрүүлэх 100 ширхэг хурдавчилсан оношлуурыг хүлээлгэж өгсөн бол сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд дээрх оношлуураар хэрхэн шинжилгээ хийх арга, аргачлал, халдвар хамгааллын дэглэм сахих талаар тус байгууллагын эмч нарт зөвлөгөө өгч, дадлага хийлгэсэн байна. “Олон хүнтэй ажилладаг бидэнд хамгаалалтын хувцас хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийг хандивлаж байгаад Ж.Энхзул даргатай эрүүл мэндийн төвийн хамт олонд талархаж байна” гэдгээ Эрүүлжүүлэх, саатуулах байр хариуцсан ахлах байцаагч Э.Батсайхан мөрдөс нэгт нөхдийнхөө өмнөөс илэрхийллээ.