Энэрэл эмнэлэг “Хаврын дархлаажуулалтын аяны” хүрээнд нийт ажилчид болон үйлчлүүлэгч нарт зориулан ясны сийрэгжилтийн түвшин тодорхойлох, дархлаажуулах өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг “Айвико хейлт интернэйшнл” ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд “Sonost 3000” аппаратаар ажилчид, үйлчлүүлэгчдийн ясны сийрэгжилтийн түвшинг тодорхойлж шаардлагатай зөвлөгөөг өгч ажиллаа.
Мөн “Хаврын дархлаажуулалтын аяны” хүрээнд ажилчиддаа дархлаа дэмжих Линкас ханиадны сироп, Herbion хоолойны хүлхмэл зэрэг бүтээгдэхүүнүүдийг өглөө.