Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран “Орон зайн өгөгдөл, мэдээллийн систем нэвтрүүлэх”, “А стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх”, “Утаат болон электрон тамхины хор хөнөөлийн сурталчилгаа явуулах”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгаа явуулах” зэрэг чиглэлийн хүрээнд хамтран ажиллах “Харилцан ойлголцлолын санамж бичиг” байгуулан баталгаажууллаа.