"Сайн туршлага-2023" арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

         Нийслэл хотын 384 жилийн ойг угтсан “Сайн туршлага-2023” арга хэмжээг Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачлагыг дэмжих хүрээнд тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд 2017 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

         “Сайн туршлага-2023” арга хэмжээний хоёр дахь шатны шалгаруулалтад оролцсон 58 эрүүл мэндийн байгууллагын 221 бүтээлийн үзэсгэлэнг Бяцхан тэмүүлэл хүүхдийн сэргээн засах төвийн байранд эрүүл мэндийн байгууллага, иргэдэд нээлттэй толилуулж, 6 нэр төрлөөр шалгаруулсан бүтээлийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

      Энэ удаагийн Сайн туршлага-2023 арга хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвийн оролцоо өмнөх жилээс нэмэгдэж, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах тухай” А/352 дугаар тушаалыг хэрэгжүүлэх,  мөн тусгай хэрэгцээт иргэд рүү чиглэсэн брайль үсэг бүхий зөвлөмж танилцуулгыг шинээр нэвтрүүлсэн нь онцлог байлаа. Эрүүл мэндийн байгууллагад хөтлөгдөх анхан шатны цаасан бүртгэлийг багасгах, иргэдэд өгөх мэдээллийн хүртээмжийг сайжруулах, цахим QR код ашиглах аргачлал, сэргээн засах, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн ажилласан бүтээл түлхүү байв. 

        Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд шинээр нэвтрүүлсэн технологийн арга аргачлалтай танилцан, харилцан туршлагаа хуваалцсан нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

      Тус арга хэмжээ нь тухайн жилдээ үргэлжилж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд сайн туршлагаар шалгарсан шинэ технологи болон тусламж, үйлчилгээний арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэн, хэвшүүлэхийг зорин ажиллах болно.

 “САЙН ТУРШЛАГА-2023” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД

 Нэг.ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨНГӨВЧЛӨХ, ХҮРТЭЭМЖ САЙЖРУУЛАХ НОМИНАЦИ

ТЭРГҮҮН  БАЙР:

Бяцхан тэмүүлэл хүүхдийн сэргээн засах төв– Хэл засал, хөдөлгөөн засал, мэдрэхүй хослуулсан эмчилгээний таван багц

ДЭД  БАЙР:

Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг – Эмнэлгийн үйлчүүлэгч төвтэй цогц тусламж үйлчилгээний төв /Чихрийн шижин өвчний үед зүрх судас болон нүдний тусламж, үйлчилгээ, хоол болон сэтгэл заслын тусламж, үйлчилгээг нэг дороос авах/

ТУСГАЙ БАЙР 

  1. Налайх дүүргийн эрүүл мэндийн төвГар болон сарвууны мэс заслын үед эхо хяналтан дор мэдрэлд хориг хийх
  2. Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхдийн дуудлага хүлээн авах нэгдсэн нэгж

 Хоёр.ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ

ТЭРГҮҮН  БАЙР:

Баянзүрх нэгдсэн эмнэлэг–Хэт богино долгионоор дулааны аргаар венийн судсан дотуур түлэх пластик мэс засал

ДЭД БАЙР:

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг–Мэс заслын цогц тусламж /өвдөг, түнхний үе солих, шагайн үений гэмтлийн мэс засал/

ТУСГАЙ БАЙР

  1. Налайх дүүргийн эрүүл мэндийн  төв-Гэмтлийн шалтгаант гавал тархины /мэдрэлийн/ мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах эрчимт эмчилгээний хяналтыг нутагшуулсан нь
  2. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв–Хоол боловсруулах дээд замын цус алдалтыг дурангийн аргаар тогтоох ажилбарууд

Гурав.ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ОНОШИЛГООНЫ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ

ТЭРГҮҮН  БАЙР:

Сонгинохайрхан эрүүл мэндийн төвДауны хам шинжийн нийлмэл илрүүлэг, Преэклампси үүсэх эрсдэлийг умайн артерийн Pi индексээр үнэлэх нь”

ДЭД  БАЙР:

Хан-Уул дүүргийн Мэнд саруул өрхийн эрүүл мэндийн төвийн оношилгооны төв

ТУСГАЙ БАЙР

  1. Баянзүрх нэгдсэн эмнэлэг–Ялтас эсийн хариу урвалыг шалгах тест
  2. Чингэлтэй дүүргийн Ундрах Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төв Зүрх судасны өвчнийг эрт илрүүлж хүндрэл нас баралтыг бууруулах өрхийн эмчийн хяналтын аргачлал

 Дөрөв.ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТЕХНОЛОГИ

ТЭРГҮҮН  БАЙР:

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв – Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл

ДЭД  БАЙР:

Энэрэл эмнэлэгСувилахуйн тусламж үйлчилгээнд Ipad технологийг нэвтрүүлсэн нь

Тав.ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

ТЭРГҮҮН  БАЙР

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв–Андролгийн  тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн нь

ДЭД  БАЙР:

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг–Харааны бэрхшээлтй иргэдэд зориулсан мэдээллийн үйлчилгээ

Зургаа.ӨӨРСДИЙН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГААР БОЛОВСРУУЛСАН ОЮУНЫ БҮТЭЭЛҮҮД НОМИНАЦИ

ТЭРГҮҮН  БАЙР:

Сонгинохайрхан эрүүл мэндийн төв- Сувилагч нарт зориулсан гарын авлага

ДЭД  БАЙР:

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв–Хөнгөвчлөх сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сургалтын хөтөлбөр
             


Бусад мэдээ