Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь иргэдэд үзүүлж буй мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор олон улсад магадлан итгэмжлэгдсэн Интермед эмнэлэгтэй хамтран “Хөхний үрэвсэлт эмгэгийн оношлогоо, эмчилгээний менежмент” сургалт- хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд тус газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын болон Төмөр замын нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн Грандмед, Мөнгөнгүүр, Асралтмед, Натул эмнэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга, чанарын менежер, мэс заслын эмч, сувилагч , өрхийн эмч нарын төлөөлөл 70 гаруй хүн оролцов.
Хөхний үрэвсэлт эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ”.”Мэс заслын шархны урьдчилан сэргийлэлт”,”Арьс зөөлөн эдийн халдварын менежемент“ сэдвээр сургалт хийж, хөхний болон арьсны үрэвсэлт өвчин, MRSA халдвар, урьдчилан сэргийлэлт оношилгоо, эмчилгээний талаа нэгдсэн нэг ойлголтод хүрч, харилцан туршлагаа хуваалцлаа.
Мөн иргэд хөхний үрэвсэлт өвчнийг “Горьдсон байна” гээд эмчид хандахаас өмнө гэрээр хөхөнд бариа хийлгэх, төрөл бүрийн наалт наах зэргээр дур мэдэн эмчилснээс өвчнийг хүндрүүлэн ирж байгаа талаар эмч нар харилцан санал бодлоо илэрхийлж, тэндэнд зөвхөн эмчийн заалтаар антибиотикийг хэрэглэх, эрүүл ахуйн зөв дадалд суралцах ялангуяа жирэмсэн эхчүүдэд төрөхөөс өмнө, төрсний дараа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, сурталчилгааг эрүүл мэндийн байгууллага бүр тогтмол хийх нь зүйтэй гэж үзлээ.
Цаашид мэс заслын идээт үрэвсэлт өвчний оношилгоо, эмчилгээний өртөгийг дахин судлах, тусламж үйлчилгээний аюулгүй байдал алдагдсан тохиолдлыг бүртгэн мэдээлж, хариу арга хэмжээ авахад хамтран ажиллахаар шийдвэр гаргасан үр дүнтэй хэлэлцүүлэг болов.