“Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай”

 

“Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай”  Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчдын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 03-00/20 удирдамжийн дагуу Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  28 цэцэрлэг, 25  сургууль,  2 дотуур байр  нийт 55 сургалт хүмүүжлийн байгууллагыг хамруулан хяналт шалгалт хийлээ.  

Хяналт шалгалтаар  110 зөрчил илрүүлж 75 буюу 68.0 хувийг газар дээр нь арилгуулж,  15  албан шаардлагыг 120 заалттай өгч,  үүрэг өгч биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн шалгалтад хамрагдахаар төлөвлөгдсөн 84  байгууллагаас ундны усны шинжилгээ, 27 байгууллагаас хөрсний шинжилгээ авч итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Бусад мэдээ