НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2022.01.14
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:
Эх барих эмэгтэйчүүдийн эмч – үндсэн ажлын байр -1, түр ажлын байр -1
Охид, эмэгтэйчүүдийн эмч – үндсэн орон тоо
Нүдний эмч – үндсэн орон тоо
Хөнгөвчлөх эмчилгээний эмч – түр ажлын байр
Хоол зүйч /НЭМ-ийн мэргэжилтэн/ - үндсэн орон тоо
Эрсдэл хариуцсан менежер – үндсэн орон тоо
Дотрын эмч 2
Зүрх судасны эмч – үндсэн орон тоо
Дотоод шүүрлийн эмч - үндсэн орон тоо
Бичиг хэргийн ажилтан- үндсэн орон тоо
Хөдөлгөөн засалч- түр ажлын байр
Үйлчлэгч 2
Дамбадаржаад байрлах Салбар амбулатори2-т:
Эх барих эмэгтэйчүүдийн эмч – үндсэн орон тоо
Дамбадаржаад байрлах Сувиллын газар
Үйлчлэгч
Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:
Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай
Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай
Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
Иргэний үнэмлэхийн хуулбар
Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808; 88116057, 94141007