Томуу томуу төст өвчний 07 дугаар долоо хоногийн мэдээ

Томуу томуу төст өвчний 07 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 319 сорьцонд томуу, томуу төст болон SARS-CoV-2 вирүс илрүүлэх шинжилгээ хийхэд 39 (12.2%)-д томуугийн В хэвшинжийн вирус, 32 (10.03%)-д томуугийн А(H3N2) вирус, 12 (3.8%)-д томуугийн А(H1N1)pdm09 вирус, 22 (6.9%)-д томуугийн А хэвшинжийн вирус, 1 (0.3%)-д амьсгалын замын синцитиал вирус тус тус илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 96982 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 11118 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 11.5%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинээс 1.6%- иар нэмэгдсэн,  өнгөрсөн оны  мөн үеийн түвшинээс  7.3%-иар тус тус  өссөн  үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 20.52%-ийг 0-1 нас, 20.13%-ийг 2-4 нас, 22.64%-ийг 5-9 нас, 16.59%-ийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1079 дуудлага ирснээс 62.0% нь ТТТӨ байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 7.3%-иар нэмэгдсэн байна.

Бусад мэдээ