Эрүүл мэнд нь ямагт бие бялдрын эрүүл чийрэг байдал, дасгал хөдөлгөөнтэй уялдаа холбоотой байдаг . Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл . Бие махбодийн хүрээлэн буй орчиндоо оршин тогтнох, орчинтойгоо харьцах холбоо тогтоох, өсөж хөгжих зэрэг бүх үйл ажиллагаа нь булчингийн хөдөлгөөний үр дүн юм.
Идэвхтитэй хөдөлгөөнөөр тогтмол хичээллэснээр хөх болон бүдүүн гэдэсний хавдраас 21-25 хувь, чихрийн шижингээс 27 хувь, зүрхний цусан хангамжийн дутагдлаас 30 хувиар урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн ДЭМБ зөвлөдөг.
Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх нь дараах эрүүл мэндийн ач холбогдолтой.
- Зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа сайжирна.
- Яс булчин, үений холбоос болон бие махбодын үйл ажиллагаа сайжирна
-Ташаан толгой, нурууны яс гэмтэхээс сэргийлнэ
-Энергийн балансыг зохицуулж, биеийн жингээ хянахад тусална
-Уян хатан чанар дээшилнэ
-Ясны сийрэгжилт, хөгшрөлтөөс сэргийлнэ
-Цусны даралт ихсэх, зүрхний шигдээс өвчин, цус харвалт, чихрийн шижин, хөх болон бүдүүн гэдэсний хавдар, сэтгэл гутрал зэргээр өвчлөх эрсдэл буурна.