Товлолт вакцин гэж юу вэ?

Дархлаажуулалт гэдэг жил бүр дунджаар 3.5-5 сая хүний амь насыг авардаг анагаах ухааны томоохон ололт амжилт юм.

“Дархлаажуулалтын үндэсний товлол” гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлнэ. Манай улсад заавал хийх дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүй хийдэг ба 10 гаруй өвчнөөс сэргийлэх 9 төрлийн вакцин хийдэг. Үүнд:

·      Сүрьеэ

·      Халдварт саа

·      Гепатит В

·      УГУ ВАКЦИН
       (Улаанбурхан + Гахай хавдар + Улаанууд)

·      ТАВТ ВАКЦИН
       (Хөхүүл ханиад + Хемопелиус инфлюенза В + Гепатит В + Сахуу + Татран)

·      Пневмококк

·      Гепатит А

·      Сахуу + Татран

·     Хүний папиллома вирусийн халдвараар үүсгэгддэг бүх төрлийн хорт хавдраас сэргийлэх зорилгоор тус тус хийдэг.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсанаар дээрх урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчнүүдээс сэргийлэх боломжтой болдог. Вакцины үр дүнд дэлхий даяар цагаан цэцэг өвчин устаж үгүй болж, халдварт саа өвчний тохиолдол 99%-аар буурч, нярайн татран өвчний тохиолдол 94%-аар буурсан байна.

Бусад мэдээ