ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ - 2021 ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ

«ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ - 2021»

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ

  Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбооноос санаачлан “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” аяныг 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

*Энэ удаагийн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалахад бүх нийтийн оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

*Монгол улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурч байгаа ба нийт нялхасын дөнгөж 50 хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан, хоёр хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байна.

 1.      Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол  юу вэ?

Хүүхдэд ангир уургыг эрт амлуулах нь  нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг бөгөөд эхийн сүүгээр үргэлжүүлэн хооллох нь суулгалтаар эндэх эрсдэлийг 75-93 хувь, уушигны  хатгаагаар эндэх эрсдэлийг 80 хувь, мөн чихрийн шижин хэв шинж-2 өвчнөөр өвчлөх эрсдэлийг 37 хувиар, илүүдэл жин болон таргалалтад өртөх эрсдэл 22 хувиар тус тус буурдаг болохыг судалгаагаар нотолсон.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор дараах өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг.

Бусад мэдээ