Нийслэлийн Энэрэл эмнэлэг 2021.05.31-нд “Дэлхийн тамхины эсрэг өдөр” -ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2021.05.31-ны өдөр Нийслэлийн Энэрэл эмнэлэг “Дэлхийн тамхины эсрэг өдөр”-ийн хүрээнд нийт ажилчид, эмнэлгээр үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нарт өглөө 8:30 цаг болон 11:00 цагуудад тамхины хор хөнөөлийн талаарх онолын мэдлэгийг дотрын эмч танилцуулан, тамхинаас гаргах зөвлөмж бүхий тараах материал, тамхины эсрэг лого бүхий нэг удаагийн амны хаалтыг тараалаа. Сургалтанд нийт 54 үйлчлүүлэгч, 40 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдан, мэдээлэл авлаа.

Эмнэлгийн ажилчдын дунд “Тамхинаас татгалзая” болзолт уралдааныг 2021.05.31-2021.12.31-ийг хүртлэх хугацаанд зарлан, удирдамжийг танилцууллаа.   

 Мөн сургалтанд хамрагдсан үйлчлүүлэгч нараас тухайн өдөрлөгтэй холбоотой уриалга, санал хүсэлтийг сонслоо.

Бусад мэдээ