БЗД-ийн 26-р хорооны иргэдийн 95,6 хувийг PCR /ПГУ/ шинжилгээнд хамрууллаа

Баянзүрх дүүргийн засаг даргын А/103 “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамжийн дагуу 26 хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдварын тархахаас сэргийлэх зорилгоор энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 3-р сарын 21-ны өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэмийг баримтлан ажиллаж байна. Хязгаарын дэглэм тогтоосон голомтын бүсэд иргэдээс ПГУ-ын сорьцын  шинжилгээнд хамруулах, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтанд хамруулах, голомтын бүс нутагт ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.Үүний хүрээнд 2021 оны 3-р сарын 17, 18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн ЭМТ, 26 хорооны “Тэгш дүүрэн хүслэн” ӨЭМТ болон бусад хороодын ӨЭМТ-үүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн резидентүүд зэрэг 34 багийн 136 эрүүл мэндийн ажилтан уртасгасан цагаар ажиллаж 26-р хорооны харьяа 6000 гаруй өрхийн 17550 оршин суугчийг шинжилгээнд хамрууллаа. Тодруулбал, 3-р сарын 17-нд 8390 иргэн, 3-р сарын 18-нд 9160 иргэн шинжилгээнд хамруулаад байна. Өөрөөр хэлбэл тус хорооны харьяа 6000 өрхийн 95,6%-ийг шинжилгээнд хамрууллаа.

Бусад мэдээ