Шинжээч сонгон шалгаруулах тухай

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр хүсэх, хугацаа сунгах болон тусгай зөвшөөрлийн бусад нэмэлт өөрчлөлтийн хүсэлт, бүрдүүлсэн баримт бичиг, бэлтгэсэн ажлын байр нь холбогдох хууль, журам, стандартын шаардлагад нийцэж буй эсэхэд хяналт, үнэлгээ хийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ШИНЖЭЭЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Эм зүйч, эрүүл ахуйч, тархвар судлаач, эмэгтэйчүүдийн их эмч, хүүхдийн их эмч, арьс, гоо заслын их эмч, мэс заслын их эмч, нүүр амны их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сэргээн засахын их эмч, лабораторийн их эмч, био анагаах судлаач мэргэжилтэй байх;

2. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой;

3. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;

4. Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх ажлын дадлага, туршлагатай;

5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй;

6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй;

7. Шинжээч өөрийн нэр дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх;

8. Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай байх шаардлагыг хангасан байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;

2. Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет;

3. Иргэний үнэмлэхний хуулбар;

4. Мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэхний хуулбар;

5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6. Нийгмийн даатгалын тодорхойлолт /сүүлийн 5 жил/;

Жич: Материалыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комиссын ажлын албанд ирүүлнэ үү.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн засаг захиргааны III байр, 207 тоот өрөө

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 77990101 /1/ дугаарын утсаар лавлана уу.