Эмийн сан, эрүүл мэндийн байгууллагын анхааралд

           Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 04 дүгээр сараас Монгол улсын хэмжээнд эмийн жорыг цахимд шилжүүлээд байна. 

  • Эмийн бүртгэлийн мэдээний санд бүртгэгдсэн, жортой болон жоргүй олгох эмийг цахимаар бичих боломжтой.
  • Сэтгэцэд нөлөөт болон мансууруулах эмийг цахимаар бичихээс гадна ногоон болон шар ташуу зураастай цаасан жорын маягтад давхар бичнэ.
  • Иргэн цахим жорын үйлчилгээг E-mongolia платформд нэвтрэн "Эрүүл мэнд цэс"-ийн "Эмийн жор" хэсгээс сонгон харах боломжтой.  

      Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй эмийн сан болон эрүүл мэндийн байгууллагууд цахим жор бичилтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана уу.

Бусад мэдээ