“Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024 оны А/348 дугаар захирамжийн хүрээнд батлагдсан “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний удирдамж, хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү нүүрний төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлэг, Хүүхдийн сэргээн засах Бяцхан тэмүүлэл төв, Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Эрүүл үрс төв, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төв, Аддиктологийн төв, Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв, Туул тосгоны эрүүл мэндийн төв, Хантуул хүүхдийн сэргээн засах төв, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар,  мөн нийслэлийн хэмжээний хувийн хэвшлийн 28 эмнэлэг, 122 эмийн сан ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэлээ.

Бусад мэдээ