"Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ" арга хэмжээнд нэгдлээ.

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024 оны А/348 дугаар захирамжийн хүрээнд батлагдсан “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид 04 дүгээр сарын 11-13-ний  өдрийн 10:00 цагаас 12:00 цаг хүртэл Тэди төвийн уулзвараас Их дэлгүүр хүртэл нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг мөн “Хаврын их цэвэрлэгээ” аянд нэгдэхийг уриалж байна.

 

Бусад мэдээ