JA Medicare - шаблон joomla Создание сайтов

Өнөөдөр Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Сувд, Д.Янжинсүрэн, Б.Лхагвасүрэн нарын  хамтран бүтээсэн “Ангир уургийн маань охь-Хөхний эрүүл мэнд” номыг танилцуулж 2000 ширхэг ном хандивлалаа.


Энэхүү номыг бүтээн, олны хүртээл болгон түгээн дэлгэрүүлэхэд “Сайхан Батцэнгэл” ХХК-ний захирал Д.Энхтуяа, Эрүүл мэнд –Амьдралын тойрог ТББ хамтран ажиллажээ.
Монгол улсад нас залуу, ахимаг гэж ялгах зүйлгүй хөхний эмгэгийн асуудал эрс нэмэгдэж улмаар хавдарт шилжих явдал нэмэгдэж байгаа нь олон зүйлтэй шууд болон шууд бусаар холбоотой гэж ном бүтээгчид  үзэж байна. Үүнд: Дааврын зохисгүй хэрэглээ, үр хөндөлтийн асуудал, хооллолт, архины болон тамхины дам хэрэглээ, эрүүл ахуйн дэглэм зэрэг шалтгаанууд нөлөөлж болох талтай гэж үзэж байгаа юм байна.
Хөхний хорт хавдрын дийлэнх нь 35-аас дээш, ялангуяа 45-64 насныханд өндөр, эдгээрийн дийлэнх буюу 80-88% нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудал болж байна.
Монгол улсад 2000-2008 онд 1 жилд оношлогдсон нийт хорт хавдрын 2%-ийг, эмэгтэйчүүдийн дунд шинээр оношлогдсон бүх хорт хавдрын 5%-ийг хөхний өмөн эзэлж, түүний 66,7% нь хожуу үе шатандаа оношлогджээ.
100,000 эмэгтэйд ногдох хөхний өмөнгийн өвчлөлийн түвшин 2,5-аас 3,6-д хүрч нас баралтын түвшин 0,8-аас 1,3 болж өссөн байна. Хөхний хавдрын өвчлөл ихтэй улс орнуудтай харьцуулахад Монгол улс хөхний өмөнгийн өвчлөл, эндэгдлийн түвшин харьцангуй бага оронд тооцогдож байгаа хэдий ч хожуу үе шатандаа оношлогдож байгааг дээрх үзүүлэлт харуулж байгаа юм.
Цаашид нийгмийн эрүүл мэндийн асуудал болох урьдчилан сэргийлэлт ,хөхний өмөнгийн эрт илрүүлгийн зохистой бодлого боловсруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, оношлогоо, эмчилгээний орчин үеийн аргуудаас  суралцах, зайлшгүй шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг хойшлуулшгүй  хийх асуудал байгааг харуулж байна.

                                          Номын буян дэлгэрэх болтугай