JA Medicare - шаблон joomla Создание сайтов

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Япон улсын  түргэн тусламжийн салбарын өнөөгийн байдал, туршлагын талаар суралцах, нэвтрүүлэх  ажлын хүрээнд Япон улсын эрүүл мэндийн байгууллагын багтай  Хангарьд ордонд хамтарсан уулзалт зохион байгууллаа.


НЭМГ-ын дарга Ш.Энхбат нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн иргэдэд үзүүлэх  түргэн тусламжийн үйлчилгээ, өнөөгийн байдал, газар нутаг, хүн амын суурьшил, хүн амын насны бүлгээс хамаарч түргэн тусламжийн үйлчилгээ бусад орныхоос онцлогтой байдаг талаар дурьдаад энэ удаагийн хоёр талын хамтарсан уулзалт нийслэлийн иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг чадавхижуулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд  ихээхэн хувь нэмэр оруулах юм гэлээ.
Тус уулзалтанд Айчи яаралтай тусламжийн мэдээллийн шуурхай удирдлагын төвийн захирал  Хироши Ногучи /проф/, Токиогийн анагаах ухааны их сургуулийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тэнхимийн эрхлэгч  Юун Ода /проф /,  Айчи анагаах ухааны их сургуулийн гамшигийн үеийн анагаах ухааны төвийн эрхлэгч Такаши Накагава /проф/,  Түргэн тусламжийн хөгжлийн сан, Токио хотын амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн техникийн академийн Сейзан Танабэ нар оролцож Япон улсын түргэн тусламж үйлчилгээний зохион байгуулалт онцлог, Токио хотын яаралтай түргэн тусламж, дэвшилтэт арга, хүний нөөц, эмнэлгийн туслах ажилтан бэлтгэх зэрэг сэдвээр  илтгэл  тавив. 


Мөн НЭМГ болон Нийслэлийн түргэн тусламжийн төв, ГССҮТөв, МШУТөвийнхөн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа өнөөгийн байдал, осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийн талаар авах арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлаар  илтгэл тавьж Японы талтай харилцан санал солилцлоо.
Японы Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид Нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхэний үйл ажиллагаатай газар дээр нь танилцан түргэн тусламжийн дуудлагад  явж үзсэн бөгөөд түргэн тусламжийн хамгийн бэрхшээлтэй байгаа гол асуудал нь  замын түгжрэл, хаягжилт байна гэж үзсэн байна.