Сагсан бөмбөг, волейболын тэмцээн боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэрэмжит спортын тэмцээний сагсан бөмбөг, волейболын тэмцээн HAWAII спорт цогцолборт 2 өдөр болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын 19 багийн 320 гаруй тамирчид оролцож 2 өдөр хурд, хүч авьяас чадвараа сорьж оролцов. Мөн ажлын байрны дасгалын тэмцээн, шатар, даам, дартс, теннисний тэмцээн удахгүй болно.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй ангилалд

1-р байр Нийслэлийн Түргэн тусламжийн төв

2-р байр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг

3-р байр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

Шилдэг тоглогчоор НТТТ-ийн тамирчин Б.Баттөр,

Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй ангилалд

1-р байр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг

2-р байр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв

3-р байр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв

Шилдэг тоглогчоор М.Бүжинлхам,

Волейболын тэмцээн эрэгтэй ангилалд

1-р байр Нийслэлийн түргэн тусламжийн төв

2-р байр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг

3-р байр Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Шилдэг тоглогчоор НТТТ-ийн тамирчин М.Мөнхтогтох

Волейболын тэмцээн эмэгтэй ангилалд

1-р байр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв

2-р байр Нийслэлийн Түргэн тусламжийн төв

3-р байр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Шилдэг тоглогчоор БГДЭМТ-ийн тамирчин А.Наранчимэг нар тус тус шалгарлаа.

Бусад мэдээ