Барилгын зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх материал

Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10-00/07 тоот “Барилга байгууламж барих, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад эрүүл ахуйн урьдчилсан хяналт шалгалт хийх тухай”  удирдамжийн дагуу  дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө; 
  • Батлагдсан  архитектур төлөвлөлтийн даалгавар;
  • Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл; 
  • Барилга байгууламжийн эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл /барилга архитектур, барилгын бүтээц, халаалт, агаар сэлгэлт, цэвэр, бохир ус, хүчит төхөөрөмж дотор гэрэлтүүлэг/
  • Ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл /өөрийн эх үүсвэрээр шийдэх тохиолдолд гүний худгийн зөвшөөрөл, гадна ариутгах татуургын ажлын зураг/;
  • Дулаан хангамжийн техникийн нөхцөл, 
  • Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл
  • Мэдээлэл холбоо дохиоллын техникийн нөхцөл;
  • Инженер геологийн судалгааны дүгнэлт; 
  • Зураг төсөл зохиогчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл
  • Эрүүл мэндийн байгууллага бол хэрэгцээний тодорхойлолт; 
  • Үйлчилгээний зориулалттай барилга бол байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;

ЭНД ДАРНА УУ. УРЬДЧИЛСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ 

Дээрх баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд хүсэлтийг хүлээж авахгүй болно.  

ДЭЛГЭРЭНГҮЙ

Бусад мэдээ